CGTN санал асуулга|Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааг урагшлуулж байна
"Хятад улс 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтын оргил үеийг угтаж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжуулалт буюу төвийг сахихыг биелүүлнэ", "2030 он гэхэд нэгж дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 2005 онтой харьцуулахад 65 хувиар бууруулна" гэх зэрэг зорилтуудыг дэвшүүлснээр Хятад улс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй аюулд идэвхтэй хариу үзүүлж, дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй шийдлүүдийг санал болгож байна.
Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг Хятадын Ардын Их Сургуультай хамтран 38 улсын 7658 иргэнийг хамруулан явуулсан судалгаагаар, Хятад улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй байр суурь баримталж буйг саналаа өгсөн хүмүүсийн 83.5% нь өндрөөр үнэлжээ. Судалгаанд оролцогчид Хятад улсын эдгээр санаачилга, үйл ажиллагаа нь цэвэр, үзэсгэлэнтэй дэлхийг хамтдаа бүтээх итгэл, хүч өгч байгааг онцолсон байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улс ногоон шилжилтийг эрчимжүүлэн хэрэгжүүлж байна: 2022 онд Хятад улсын нүүрстөрөгчийн ялгаруулалт 2005 онтой харьцуулахад 51%-иар буурсан; 2023 оны 6-р сарын байдлаар дэлхийн цахилгаан хөдөлгүүрт автомашины талаас илүү хувь нь Хятад улсад ашиглагдаж байна; Хятад улсын салхин болон нарны цахилгаан эрчим хүчний суурилуулалтын хүчин чадал дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд ойжуулалтын хэмжээгээр ч дэлхийд тэргүүлсээр байна. Судалгаанд оролцогчдын 83.5% нь Хятад улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг хянах талаар тодорхой ахиц гаргаж буйг үнэлж, 80.3% нь цэвэр эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлж буйг сайшаажээ. Мөн 85.4% нь Хятад улсын ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн бол 82.4% нь цэвэр эрчим хүч рүү хурдацтай шилжих зоримог алхмуудыг нь үнэлсэн байна.
Хятад улс өөрийн орны хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэхээс гадна Африк, зүүн өмнөд Азийн улс орнуудад нүүрстөрөгчийн ялгарлыг хянах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлэх зэрэг олон төрлийн дэмжлэг үзүүлж байна. Судалгааны дүнгээс харахад 82.6% нь Хятад улсын эдгээр хүчин чармайлтыг сайшаасан бол 82.7% нь дэлхийн уур амьсгалын засаглалд Хятадын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлжээ.
Дэлхийн бөмбөрцөг бол хүн төрөлхтний цорын ганц бөгөөд хамтын гэр орон билээ. Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийг үндэсний стратегийн түвшинд авч үзэн, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн хөгжлийг Үндсэн хуульдаа тусган, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөндөө хамруулсан байдаг. Үүнийг судалгаанд оролцсон 79.7% нь Хятад улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай байр суурь гэж үнэлсэн бол 85.3% нь Хятад улс эл салбарт манлайлагчийн үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон байна.
Судалгаанд Америк, Герман, Япон зэрэг хөгжингүй орнуудын иргэдээс гадна Аргентин, Энэтхэг, Кени зэрэг хөгжиж буй орны иргэд оролцжээ.