MONGOL

Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны тухай танилцуулжээ

CRI2024-11-15 10:54:30

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба өнөөдөр /2024.11.15/-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, үндэсний статистикийн газрын холбогдох албаны хүн энэ оны 10-р сарын Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн талаар танилцуулжээ.

Статистик тоо баримтын дагуу, 10-р сард, жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар өсч, өмнөх сараас 0.1 нэгжээр буурсан бол өмнөх сарынхаас 0.41 хувиар өссөн байна. Харин үндэсний үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар өсч, өмнөх сарынхаас 1.2 нэгжээр өссөн байна. Өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 4 их наяд 539 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.8 хувиар өсч, өмнөх сарынхаас 1.6 нэгжийн хурдаар өссөн байна. Мөн бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 3 их наяд 700 тэрбум 700 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,6 хувиар өсч, өмнөх сараас 3,9 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Close
Messenger Pinterest LinkedIn