MONGOL

Ши Жиньпин Лимад хүрэлцэн очиж нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ

CRI2024-11-15 02:58:55

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Лимад хүрэлцэн очиж нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ.

Тэрээр хэлэхдээ, Бүгд Найрамдах Перу Улсын ерөнхийлөгч Дина Эрсилиа Боруартегийн урилгаар би Перу улсад дахин төрийн айлчлал хийж, АПЕК-ийн удирдагчдын албан бус 31-р уулзалтад оролцох гэж байгаадаа баяртай байна. Хятадын засгийн газар ард түмний нэрийн өмнөөс Перугийн засгийн газар ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Хятад Перугийн найрамдал өнө удаан бөгөөд хүмүүсийн сэтгэлд гүн суугдсан юм. 400 гаруй жилийн өмнө хоёр орны ард түмэн тэнгисийн торгоны замаар найрсаг солилцоо хийж эхэлсэн юм. 53 жилийн өмнө Хятад Перу дипломат харилцаа тогтоож, Бүгд Найрамдах Перу улс БНХАУ-тай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон Латин Америкийн орнуудын нэг болсон юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны олон салбарын хамтын хүчин чармайлтаар Хятад Перугийн харилцаа тогтвортой хөгжиж, хоёр орны улс төрийн итгэлцэл өдөр ирэх тутам бэхжин, тал талынхаа амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй чухал асуудлаар харилцан ойлгож дэмжилцэж ирсэн юм. Хятад улс 10 жил дараалан Перугийн хамгийн том худалдааны түнш, хамгийн том экспортын зах зээл байж, хоёр орны уул уурхай, дэд бүтцийн барилга байгуулалт зэрэг салбарын мега төслийн хамтын ажиллагаа тогтвортой ахицтай байж, хоёр орны ард түмэнд бодит ашиг хүртээсэн байна гэжээ.

Айлчлалын хүрээнд би ерөнхийлөгч Дина Эрсилиа Боруартетай хэлэлцээ хийж, Хятад Перугийн харилцаа, олон салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа тэрчлэн харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар саналаа гүнзгий солилцох болно. Мөн Ерөнхийлөгч Дина Эрсилиа Боруартетай хамтаар Чанкей боомтын нээлтийн ажиллагаанд оролцох болно. Хоёр талын хүчин чармайлтаар миний энэ айлчлал Хятад Перугийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны олон салбарын бүтээлч хамтын ажиллагааг шинэ үр дүнд хүргэнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Би АПЕК-ийн удирдагчдын албан бус 31-р уулзалт оролцон талуудтай хамтаар уг хурлыг амжилтад хүргэхэд бэлэн байна. Мөн нээлттэй Ази Номхон далайн эдийн засгийг байгуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж, Ази Номхон далайн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулахад шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn