"Дэлхийн өмнөд бүс”-ийн судалгааны төвийн хоёр дахь хэлэлцүүлэг боллоо
11-р сарын 14-нд "Дэлхийн өмнөд бүс: тэгш эрх, нээлттэй байдал, хамтын ажиллагаа" сэдэвтэй “Дэлхийн өмнөд бүс”-ийн судалгааны төвийн хоёр дахь яриа хэлцэл Наньжин хотод нээгдэв. Хэлэлцүүлгийг ХКН-ын Төв Хорооны Олон улсын хэлтэс, Хятадын Коммунист Намын Жянсу мужийн хороо болон БРИКС-ийн судалгааны төвүүдийн хамтын ажиллагааны Хятад дахь зөвлөл хамтран зохион байгуулж, 100 гаруй орны 400 гаруй төлөөлөгч оролцов.
ХКН-ын Төв Хорооны Олон улсын хэлтсийн дарга Лю Жяньчао хэлэхдээ, энэхүү яриа хэлэлцээ нь "БРИКС+"-ын удирдагчдын яриа хэлэлцээний үеэр Ши Жиньпин даргын дэвшүүлсэн чухал санаачилгыг хэрэгжүүлж, "Дэлхийн өмнөд бүс”-ийн судалгааны төвүүдийн хамтын ажиллагааны холбоог байгуулах ажлыг албан ёсоор эхлүүлэх зорилготой юм. "Дэлхийн өмнөд бүс"-ийн орнуудтай бие даан эзэн мэдэх, эв нэгдэлтэй туслалцах, шударга төв ёсыг эрхэмлэх, нээлттэй, хүртээмжтэй байх зэрэг "Дэлхийн өмнөд бүс”-ийн үзэл санааг хамтдаа өвлөн уламжилж, "Дэлхийн өмнөд бүс”-ийн хувь заяаны хамтын нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахад Хятад улс бэлэн байна. Судалгааны төвүүдийн хамтын ажиллагааны холбоо нь өөрийн өвөрмөц давуу талуудыг бүрэн дүүрэн ашиглаж, "Дэлхийн өмнөд бүс"-ийн хамтын ажиллагаанд илүү их оюун ухаан оруулах болно гэжээ.
Уулзалтад оролцсон гадаадын зочид илэрхийлэхдээ, судалгааны төвүүдийн хамтын ажиллагааны холбоо байгуулагдсан нь "Дэлхийн Өмнөд бүс” солилцоо, яриа хэлцэл болон эв нэгдэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд чухал платформ хангасан байна. Хятад улстай хамтран дэлхийн гурван том санаачилгыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг ахиулахад бэлэн байна гэжээ.