Ираны Гадаад хэргийн сайд: Гросситой бүтээлч хэлэлцээ хийлээ
Орон нутгийн цагаар 14-нд Ираны ГХЯ-ны сайд Арагчи хэлэхдээ, би Гросситай сайн, бүтээлч хэлэлцээ хийж, ирэх онд хоёр тал цөмийн асуудлаарх гол сэдвээр хамтран ажиллах замыг тодорхой болгов гэжээ.
Тэрээр онцлохдоо, Иран Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай байгуулсан өмнөх гэрээний хүрээнд хэлэлцээ хийж, хамтран ажиллахад бэлэн байгаа, гэвч хамтын ажиллагааны түвшин нь "бусад талууд энэ асуудалд ямар ач холбогдол өгөхөөс" шалтгаална гэжээ. Тус агентлагаас гаргасан зарим тогтоол нь асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй төдийгүй асуудлыг улам бүр ээдрээтэй болгож байна, сөргөлдөөн нь аль нэгэн талд цөм ашиггүй юм. Бүх талууд хамтын ажиллагааны замаар замнаж, бусад талууд ч ухаалаг бодлого авч хэрэгжүүлнэ гэдэгт Иран найдаж байна хэмээн тэрээр бас онцлов.