АНУ Хятадын хагас дамжуулагчийн салбарт дарамт шахалт үзүүлж байна
Өнөөдөр болсон Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, АНУ-ын Худалдааны яам Тайваний хагас дамжуулагч үйлдвэрлэлийн ХХК-д \TSMC\ захидал илгээсэн явдалтай холбогдуулан, Хятад руу тээвэрлэсэн хиймэл оюун ухааны хурдасгуур болон график боловсруулах нэгжид ашигладаг 7 нанометр, түүнээс илүү дэвшилтэт загвар бүхий чипийн экспортод хязгаарлалт хэрэгжүүлсэн талаар хэвлэлийн төлөөлөгч хариу өгсөн байна.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь хэлэхдээ, Хятад улс холбогдох байдлыг анхааралдаа авлаа. Хэсэг хугацааны турш АНУ экспортын хяналтын арга хэмжээг урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэрэгжүүлэн, Хятадын хагас дамжуулагчийн салбарт дарамт шахалт үзүүлэхээ ерөөс зогсоогүй, дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна. Энэ нь олон улсын эдийн засаг, худалдааны дүрмийг ноцтой зөрчиж, чөлөөт худалдаанд бүдүүлгээр хөндлөнгийн оролцоо хийж буй зах зээлийн бус арга барил юм.
Хагас дамжуулагч бол дэлхийн аж үйлдвэрийн хөдөлмөрийн хуваарилалт, хамтын ажиллагааны төлөөлөл салбар юм. АНУ-ын арга барил нь талуудын ашиг сонирхлыг ноцтой хохироож, дэлхийн шинжлэх ухаан, технологийн солилцоо, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд саад учруулж байна гэж Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.