MONGOL

Сансрын орон зайн хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой

CRI2024-05-07 10:45:49

Өчигдөр, 6-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганаас Аюулгүйн зөвлөлийн дөрөвдүгээр сарын 24-нд болсон сансар огторгуйн асуудлаарх тогтоолын төсөлд ОХУ татгалзсан санал өгсөнтэй холбогдуулан нээлттэй хэлэлцүүлэг хийжээ.

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Фү Цүн хэлэхдээ, сансар огторгуй бол бүх хүн төрөлхтний хамтын хүсэл эрмэлзлийг тээж байдаг. Иймд сансрын орон зайг энх тайвнаар ашиглаж, сансрын хамтын ажиллагааг бэхжүүлж, сайжруулах нь улс орнуудын хамтын хүсэл, шинэ цаг үеийн хандлага болно. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа сансрын орон зайн хамтын ажиллагааг бэхжүүлж, үйл явцыг ахиулахыг хүсэж байна гэжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn