MONGOL

Парисын Олимп дамжуулах техник хэрэгслээ явуулав

CRI2024-05-07 10:14:06

Парис-2024 олимпийн наадам эхлэхэд 80 хоног үлдлээ. Өнөөдөр, 7-ны өдөр Хятадын Төв радио телевизийн Парисын олимпийг дамжуулах, мэдээлэх төхөөрөмжүүдийг Жэжян мужийн Нинбо хотын Жоушань боомтоос Франц руу илгээлээ.

Далайгаар 1256 ширхэг төхөөрөмж бүхий 10 чингэлэг явуулж байгаа бөгөөд зургадугаар сарын сүүлчээр Францын Гавр боомтод хүрэх юм.

Парисын олимпийн өргөн нэвтрүүлгийн төслийн тендерт ялсан өргөн нэвтрүүлгийн агентлаг, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд Хятадын Төв радио телевиз Парисын олимпийг дамжуулахад 2000 гаруй хүнтэй мэргэжлийн баг ажиллуулах юм. Наадамд зориулсан олон улсын өргөн нэвтрүүлгийн төвд Хятадын Төв радио телевиз 1500 метр квадрат талбай түрээсэлж, бүх мэдээллийн хэрэгсэл ажиллуулах төв байгуулжээ.

Хүн төрөлхтний эв санааны их наадамд зориулж 5G интернет технологи, хиймэл оюун ухаан зэрэг олон шинэлэг технологи ашиглах юм.

Close
Messenger Pinterest LinkedIn