MONGOL

Пэн Лиюань ЮНЕСКО-ын төв байранд зочилжээ

CRI2024-05-07 09:56:59

Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, ЮНЕСКО-ийн охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих тусгай элч Пэн Лиюань өчигдөр, 6-нд ЮНЕСКО-ын төв байранд зочиллоо.

Пэн Лиюань ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулейтэй уулзахдаа, Хятад улсын охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих чиглэлээрх сүүлийн үеийн ахиц дэвшлийг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, ЮНЕСКО-ийн охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих тусгай элч болсон арав гаруй жилийн турш олон орны сургуулиудад зочилж, маш олон эмэгтэйчүүд боловсрол эзэмшин хувь заяагаа өөрчилж байгааг хараад өөрийн эрхгүй баярлаж байна. Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих үйлс бол агуу үйлс. Нийгэм нийтийн дэвшил, хүн төрөлхтний нэгдмэл хувь заяатай холбоотой асуудал. Хятад улс энэ чиглэлээр ЮНЕСКО-той үргэлжлэн хичээн ажиллаж, илүү олон эмэгтэйчүүдэд боловсрол хүртэх эрх олгохыг хүсэж байна гэжээ.

Пэн Лиюань ЮНЕСКО-ийн охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих тусгай элч болсноос хойш хийсэн ажлыг Одри Азулей өндрөөр үнэлж, ЮНЕСКО Хятадтай илүү ойр хамтарч, дэлхийн охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих чиглэлээр ахиц дэвшил гаргахыг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn