MONGOL

Пэн Лиюань Брижит Макроны хамт Орсай музей үзэв

CRI2024-05-07 09:34:33

Өчигдөр, 6-нд Парис хотноо Ши Жиньпин даргын гэргий Пэн ЛиюаньФранцын ерөнхийлөгч Эммануэл Макроны гэргий Брижит Макроны урилгаар Орсай музейг хамтдаа үзэж сонирхсон байна.

Пэн Лиюань хэлэхдээ, Хятад Францын ард түмэн уран зураг, соёл урлагийг их сонирхдог тул энэ чиглэлээр хоёр тал солилцоогоо нэмэгдүүлж, хоёр орны ард иргэдэд соёл урлагийнхаа гайхамшгийг харилцан мэдрүүлэх нь зүйтэй. Мөн хоёр орны уран бүтээлчид харилцан туршлага солилцож, илүү содон бүтээл туурвихыг хүсэж байна гэжээ.

Орсей музей нь 1986 онд байгуулагдсан Францын үндэсний музей бөгөөд дэлхийн импрессионизм ба пост-импрессионизмын хамгийн баялаг цуглуулгатай музей юм.

Close
Messenger Pinterest LinkedIn