MONGOL

Хятад, Америк цаг уурын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцэнэ

CRI2024-05-07 09:36:06

Хятад, Америк хоёр талын зөвшилцлөөр Хятадын цаг уурын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Лю Жэньминь энэ сарын 7-16-ны өдрүүдэд төлөөлөгчдөө ахлан Америкт очиж ерөнхийлөгч Жо Байдены олон улсын цаг уурын бодлого хариуцсан ахлах зөвлөх Жон Подестатай хэлэлцээ хийнэ.

Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтын дагуу "Цаг уурын өөрчлөлтийн хямралыг зохицуулах хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тухай нарлаг нутгийн мэдэгдэл" зэрэг чухал баримт бичгүүдэд тулгуурлаж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах хамтын ажиллагааны ажил хэрэгч ололт амжилтыг нэмэгдүүлэх тухай ярилцах юм. Лю Жэньминь бас НҮБ-ын холбогдох агентлаг, Америкийн орон нутгийн захиргаад, зөвлөх байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах асуудлаар санал солилцоно.

Close
Messenger Pinterest LinkedIn