MONGOL

Эммануэл Макроны хүндэтгэлийн дайллагад Ши Жиньпин оролцов

CRI2024-05-07 09:27:41

Орон нутгийн цагаар 5-р сарын 6-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт Парисын Елисей ордонд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон болон түүний гэргий Брижит Макрон нарын барьсан хүндэтгэлийн дайллагад оролцов.

Ши Жиньпин хэлэхдээ, Бүгд Найрамдах Франц улсад дахин айлчилж байгаадаа баяртай байна. Ерөнхийлөгч Эмманнуэл Макрон, таны гэргий, Францын тал халуун дотноор хүлээн авсанд талархаж байна. Хятад, Франц бол онцгой найз нөхөд, Хятад Францын харилцаа бол дэлхийн томоохон гүрнүүдийн онцгой харилцаа юм гэжээ.

Тэрээр онцлохдоо, 60 жилийн өмнө генерал Шарль де Голль БНХАУ-тай иж бүрэн дипломат харилцаа тогтоох шийдвэр гаргасан нь хүйтэн дайны үед туйлын хэцүү байсан. Хятад, Франц хоёр өрнө дорнын соёл иргэншлийн чухал төлөөлөгчийн хувьд харилцан үнэлж, харилцан татагдсаар ирсэн. Хятад, Франц хоёр гар нийлэн ажиллавал дэлхий дахинд ашиг тусаа өгөх боломжтой гэдгийг түүх олон удаа нотолсон. Өнөөдрийн дэлхий ертөнц ээдрээ ихтэй байна. Украины хямрал, Палестин-Израилийн мөргөлдөөн даамжирч дэлхийн эдийн засгийн эрч суларч, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилтууд нүүрлээд байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд Хятад, Франц хоёр орон илүү их үүрэг хариуцлага хүлээх ёстой. Ерөнхийлөгч Эмманнуэл Макрон бид хоёр дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилтыг баримталж, Хятад, Францын өндөр түвшний харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын томоохон асуудлаарх харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхий ертөнцөд хамтдаа итгэл найдвар төрүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн чигийг хайх талаар санал нэгдэж байна. Түүхийн хуримтлал, бодит үндэс суурь, ирээдүйн төлөвлөгөөнд тулгуурласан Хятад Францын харилцаа хавар шиг эрчимтэй цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn