MONGOL

Ши Жиньпин Макрон нар хэлэлцээ хийлээ

CRI2024-05-07 00:21:13

Орон нутгийн цагаар 5-р сарын 6-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Парисын Елисей ордонд Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой хэлэлцээ хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Францад гурав дахь удаагаа төрийн айлчлал хийж байгаадаа маш их баяртай байна. Энэхүү айлчлалаар ерөнхийлөгч Макроны хамт түүхийн туг үүрч, хоёр орны ойрын 60 жилийн харилцааны шинэ аяныг эхлүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хүн төрөлхтний хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна.

Үүний тулд хоёр тал тусгаар тогтнол, харилцан ойлголцол, алсын хараатай, харилцан ашигтай дипломат харилцаа тогтоох анхны хүсэл эрмэлзэлээ баримталж, цаг үеийн шинэ агуулгыг хамруулах ёстой. Өөрчлөлт, эмх замбараагүй өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Франц тусгаар тогтнолоо сахиж, "шинэ хүйтэн дайн" эсвэл лагерийн сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ёстой; харилцан ойлголцлыг баримталж, өнгөлөг ертөнцөд эв найрамдалтай зэрэгцэн оршихыг хамтдаа дэмжих ёстой; алсын хараатай байж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг хамтдаа дэмжих ёстой; харилцан ашигтай хамтдаа хожихыг баримталж, "гинжийг салгах, таслах", "хана, хаалт босгох"-ыг хамтдаа эсэргүүцэх ёстой.

Close
Messenger Pinterest LinkedIn