MONGOL

"Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг" нэвтрүүлэг Францын телевизээр гарлаа

CRI2024-05-06 20:02:41

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Францад хийж буй төрийн айлчлалын үеэр, Хятадын төв радио телевизийн бэлтгэсэн "Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг" нэвтрүүлгийг дэлгэцээ гаргах ёслол 5-р сарын 6-ны өдөр Парис хотноо боллоо. Францын Үндсэн хуулийн хорооны дарга, Францын Ерөнхий сайд асан Лоран Фабиус, Францын Ерөнхий сайд асан, Францын алсын хараа, инновацийн сангийн тэргүүн Раффарин нарын хүмүүс үйл ажиллагаанд баяр хүргэжээ. Нэвтрүүлгийг Daily Motion, Euronews зэрэг Францын гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацна.

"Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг"-ийн олон улсын хувилбарт Ши Жиньпиний яриа илтгэл, нийтлэлдээ ашигласан Хятадын эртний зүйр цэцэн үгийг багтаасан бөгөөд ногоон хөгжил, экологийн соёл иргэншил, соёлын өвийг хамгаалах зэрэг сэдвүүдэд анхаарал хандуулж, Ши Жиньпиний улс төрийн гарамгай оюун ухаан, түүх соёлын тухай гүнзгий ойлголтыг харуулжээ.

ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Францын Байгаль орчны сайд асан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлдогч асан Лалонде нар тус арга хэмжээнд оролцож үг хэлсэн бөгөөд Euronews телевизийн ТУЗ-ийн дарга Дэвидын хамт нэвтрүүлгийг гаргажээ. Францын Үндэсний Ассамблейн Франц, Хятадын найрамдлын бүлгийн дарга Алозэ уг арга хэмжээнд оролцож, үг хэллээ.

Close
Messenger Pinterest LinkedIn