MONGOL

Жэн Жяньбан Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцов

CRI2024-05-06 19:33:28

Өнөөдөр, 5-р сарын 6-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.

Сэтгүүлч: 5-р сарын 4,5-ны өдөр Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Жэн Жяньбан Гамбийн нийслэл Банжул хотноо болсон Исламын хамтын ажиллагааны байгууллагын 15-р дээд хэмжээний уулзалтад оролцов. Хэвлэлийн төлөөлөгч холбогдох байдлын талаар танилцуулж болох уу?

Линь Жянь: Гамбийн Ерөнхийлөгч Барроугийн урилгаар Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч бөгөөд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Жэн Жяньбан Исламын хамтын ажиллагааны байгууллагын 15 дугаар дээд хэмжээний уулзалтад оролцсон бөгөөд нээлтийн ёслол дээр Ши Жиньпин даргын мэндчилгээг уламжлав.

Ши Жиньпин дарга тусгай төлөөлөгчөө илгээж, дээд хэмжээний уулзалтад оролцуулж, Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтаар найрсаг төслийг баталсан нь Хятад, Исламын орнууд гар нийлэн ажиллаж, уламжлалт найрамдлаа хадгалж, Хятад, Ираны харилцааг тасралтгүй хөгжүүлэхийг хүсэж буй нийтлэг хүсэл эрмэлзлийг бүрэн илэрхийлж байна. Хятад улс Исламын орнуудтай улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, соёл иргэншлийн солилцоог өргөтгөх талаар үргэлжлүүлэн хичээн ажиллана.

Close
Messenger Pinterest LinkedIn