MONGOL

Хятадын арлын ойролцоо хууль бусаар нэвтрэхээ даруй зогсоохыг шаардав

CRI2024-05-06 18:02:59

Өнөөдөр, 5-р сарын 6-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч Өмнөд тэнгисийн нөхцөл байдлын талаар асуухад тэрээр, Филиппин үнэхээр Өмнөд тэнгисийн байдлыг намжаахыг хүсэж байгаа бол Хятадын Наньша арал болон Хуан Яньдао арлын усан хил руу нэвтрэхээ даруй зогсоож, Рэнь Айжяо олтригийн усан хилд саатаад байгаа хөлөг онгоц руу барилгын материал тээвэрлэж, байнгын байгууламж барихаа болих ёстой. Мөн эзгүй арал дээр хууль бусаар үйл ажиллагаа явуулах, бүлэглэл байгуулах, хүч хэрэглэхийг дэврээх, хуурамч мэдээлэл тарааж, олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлэхээ болих ёстой гэв.

Close
Messenger Pinterest LinkedIn