MONGOL

Ши Жиньпин Макрон, фон дер Лейен нартай Хятад, Франц, Европын холбооны удирдагчдын гурван талт уулзалт хийлээ

CRI2024-05-06 18:03:47

Орон нутгийн цагаар өнөөдөр 5-р сарын 6-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Парисын Елисейн ордонд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен нарын хамт Хятад, Франц, Европын холбооны удирдагчдын гурван талт уулзалт хийв.

Ши Жиньпин: Ерөнхийлөгч Макрон, дарга фон дер Лейен та нартай дахин уулзаж байгаадаа маш баяртай байна. Франц бол миний энэ оны айлчлалын эхний орон юм. Өнөөдрийн гурван талт уулзалт Европт хийж буй энэхүү айлчлалын ач холбогдлыг улам нэмэгдүүллээ. Хятад улс Хятад, Европын холбооны харилцааг стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс авч үзэж, Европыг Хятадын онцлогтой томоохон улс орнуудын дипломат харилцааны чухал чиглэл, Хятад маягийн шинэчлэлийг хэрэгжүүлэх чухал түнш гэж үздэг. Хятад-Францын харилцаа, Хятад Европын харилцаа бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжихийг хүсэж байна.

Донсолгоо ихтэй өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Европын холбоо дэлхийн хоёр чухал хүчин болохын хувьд түншлэлийн байр сууриа тууштай баримталж, яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, стратегийн зөвшилцөлд хүрэх ёстой. Мөн стратегийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, Хятад, Европын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулж, дэлхийн энх тайван, хөгжилд шинэ хувь нэмэр оруулах ёстой.

Close
Messenger Pinterest LinkedIn