MONGOL

Францын хэвлэлд нийтлэгдсэн Ши Жиньпиний өгүүллийг өндрөөр үнэлэв

CRI2024-05-06 15:42:18

Францад төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичсэн "Хятад, Францын дипломат харилцаа тогтоосон зориг санаагаар дэлхийн энх тайван, хөгжлийг хамтдаа дэмжье" өгүүлэл тавдугаар сарын 5-нд Францын "Фигаро" сонинд нийтлэгджээ. Ши Жиньпин даргын Францад хийж буй төрийн айлчлал нь дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг бий болгоно гэж шинжээчид үзсэн байна.

Францын Үндэсний Ассамблейн Франц, Хятадын найрамдлын бүлгийн дарга Алозэ, Ши Жиньпин дарга гарын үсэг зурсан өгүүлэлдээ бид дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, ногоон хөгжлийг хамтаар ахиулах ёстой гэж дурдсан. Эдгээр нь маш чухал сэдэв бөгөөд айлчлалын үеэр бид маш их зүйлийг хүлээж байна гэжээ.

Шиллерийн хүрээлэнгийн олон улсын асуудал судлаач эрдэмтэн Себастьян Пэллимони, Ши Жиньпин даргын гарын үсэг зурсан өгүүллийг "Ле Фигаро" сэтгүүлд нийтэлж, бид "шинэ түүхэн уулзвар дээр зогсож байна" гэж хэлсэн. Дэлхий нийт түүхэн шинэ уулзвар дээр ирээд байгаа бөгөөд манай хоёр орны харилцаа нь хамтын хөгжил, бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх үндсэн дээр тогтсон юм. Ши Жиньпин даргын Францад хийх айлчлал маш чухал. Түүний хэлсэнчлэн Хятад Франц хоёр гар нийлж, манай хоёр оронд төдийгүй дэлхий дахинд ашиг тусаа өгөх болно гэжээ.

Францаас Хятадад сууж байсан Элчин сайд асан Сильви Берманн: Энэ жил Хятад Францын дипломат харилцааны 60 жил тохиож байгаа учраас энэ бол маш чухал айлчлал болох нь ойлгомжтой. Хятад, Франц энх тайван, аюулгүй байдлын асуудлаар, мөн эдийн засаг худалдаа, цөмийн эрчим хүч, сансар судлалын салбарт онцгой харилцаатай юм гэжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn