MONGOL

5 хоногт 300 сая жуулчин аялав

CRI2024-05-06 15:00:35

Майн баярын амралтын тав хоногт аялал жуулчлалын зах зээл идэвхтэй байлаа. Хятадын соёл, аялал жуулчлалын яамны дата төвөөс гаргасан тооцоогоор дотооддоо давхацсан тоогоор 295 сая жуулчин аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 7.6 хувиар, 2019 оны мөн үетэй харьцуулахад 28.2 хувиар өссөн байна. Энэ жил аяллын зардалд 166 тэрбум 890 сая юань зарцуулсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 12.7 хувь, 2019 онтой харьцуулбал 13.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Зорчигчдын урсгалд хийсэн яамны дата төвийн хяналтаас харахад, тавдугаар сарын амралтын үеэр Хятадын хилээр 3 сая 672 сая жуулчин орж гарсан бөгөөд Хятадад 1 сая 775 мянган хүн аялж, 1 сая 897 мянган хүн гадагшаа аялсан байна. Сингапур, Япон, Тайланд, АНУ, БНСУ, Вьетнам, Малайз, Австрали, Мьянмар, Индонез улсууд руу аялсан жуулчид нийт аялагчдын 60.7 хувийг эзэлж байна. Гадаадад хийсэн аяллаас Ази руу 61.8 хувь, Европ руу 15.4 хувь, Америк руу 13.1 хувь нь аялжээ. Харин гаднаас БНСУ, Япон, Их Британи, АНУ, Австрали, Мьянмар, Тайланд, Малайз, ОХУ, Сингапураас дийлэнх жуулчид ирсэн нь гадаадын жуулчдын 59.5 хувийг эзэлж байна.

Close
Messenger Pinterest LinkedIn