MONGOL

Асуудал нь Хятадын илүүдэл үйлдвэрлэлийн хүчин чадал биш, харин "Америкийн ивээх үзэл"

CRI2024-04-26 23:06:20

Хятадын “үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн” хэмээн АНУ буруутгаж байгааг олон улсынхан янз бүрээр хүлээж авч байна. Хятадын Төв радио телевизээс CGTN сувгаас интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар санал асуулгад оролцогчдын 91.49 хувь нь АНУ-ын буруутгаж байгаа үндэслэл нь ердөө л үндэслэлгүй, асуудал нь Хятадын илүүдэл үйлдвэрлэлийн хүчин чадал биш, харин "Америкийн ивээх үзэл" юм гэж үзжээ. "АНУ-ын хамгийн онцлог шинж бол бүх зүйл өөрийн ашиг сонирхолд тулгуурладаг явдал юм" хэмээн нэгэн сүлжээ ашиглагч бичжээ.

"Үйлдвэрлэлийнүчин чадал хэтэрсэн" гэдэг нь батлагдахгүй сэдэв юм. АНУ-ын чипний экспорт дэлхийн зах зээлийн 48%-ийг, зэвсгийн экспорт дэлхийн 42%-ийг, хөдөө аж ахуйн экспорт дэлхийн зах зээлийн 10%-ийг эзэлдэг. Нэмж дурдахад АНУ дэлхийн зах зээлд томоохон нисэх онгоц, эд анги, газрын тос, байгалийн хий, эмийн үйлдвэрлэлээрээ чухал байр суурийг эзэлдэг. Судалгаанд оролцогчдын 91.49% нь санал нийлэхгүй байгаа бөгөөд бүтээгдэхүүн ихээр экспортлох нь үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн гэсэн үг биш гэж үзжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn