MONGOL

"АНУ-ын тусламж"-ийн хуулийн төсөл нь үймээн самуунтай ертөнцөд "гал" нэмж байна

CRI2024-04-26 19:20:29

АНУ-ын Ерөнхийлөгч Байден саяхан 95 тэрбум ам.долларын гадаад тусламж үзүүлэх тухай хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Үүнийг "тусламж" гэхийн оронд үймээн самуунтай ертөнцөд дахин "гал" нэмж байна хэмээн олон хүн үзэв. Хятадын төв радио, телевизийн CGTN сувгаас дэлхийн интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар, АНУ-ын "тусламж"-ыг сонирхдоггүй бөгөөд АНУ-ын тусламж үргэлж АНУ-ын ашиг сонирхлыг дээд зэргээр нэмэгдүүлэхэд тулгуурлаж, хүлээн авагч ихэнх орнуудын бодит ашиг сонирхол болон урт хугацааны хөгжлийг үл тоомсорлодог хэмээн судалгаанд оролцогчдын бараг 90% (89.87%) нь үзжээ. CGTN сувгийн интернэт хэрэглэгч хэлэхдээ: "АНУ дэлхийн бусад хэсэгт нийгэм байгуулна гэж битгий бодоорой, тэр нь зүгээр л хуурамч дүр төрх юм, тэд заавал өөрсдийн хүч чадлаа дэлхийд харуулж, ам.долларын ноёрхлоо хадгалж, бусад улс орнууд тэднээс мөнгө зээлж, гадаад худалдааны алдагдлаа хадгалах төдий юм” гэжээ.

Энэ хуулийн төсөлд, Украинд 60 гаруй тэрбум ам.доллар, Израильд 26 тэрбум гаруй ам.доллар олгохоор баталсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын байдлаар, АНУ-аас Украинд туслахаар амласан хөрөнгийн нийт хэмжээ 76.8 тэрбум ам.долларт хүрч, Украинд өгсөн АНУ-ын цэргийн тусламжийн 40 хувийг АНУ-ын техник хэрэгсэл болон сургалтын үйлчилгээг худалдан авахад зарцуулсан байна.

Close
Messenger Pinterest LinkedIn