MONGOL

CGTN суваг интернет хэрэглэгчдийн дунд судалгаа явуулав

CRI2024-04-26 15:15:03

Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг дэлхий дахинд интернет хэрэглэгчдийн дунд судалгаа явуулав. Санал асуулгад оролцогчдын 90.05 хувь нь Палестин, Израилийн мөргөлдөөн шатлан өргөжихөөс зайлсхийхийн тулд даруй гал зогсоох ёстой гэжээ. Мөн 93.5 хувь нь мөргөлдөгч талууд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үүргийг мөрдөж, эгэл иргэд рүү чиглэсэн халдлагаа зогсоох ёстой гэсэн байна.

Америкийн ерөнхийлөгч Жо Байден саяхан гадаадад туслах хуулийн төсөлд газрын үсэг зурсан. Хуульд зааснаар Израильд 26 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ гэж батлагджээ. Санал хураалтад оролцогчдын 92 хувь эл шийдвэрийг эрс эсэргүүцсэн байна. Гаднын улс мөргөлдөгч талуудад зэвсэг нийлүүлэх нь нөхцөл байдлыг улам хурцатгана гэжээ.

Санал асуулгыг CGTN сувгийн англи, испани, франц, араб, орос хэлээр явуулсан бөгөөд 24 цагийн дотор 11 мянган интернет хэрэглэгч оролцжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn