MONGOL

Эммануэль Макрон: Дэлхийн өөрчлөлтүүдтэй нүүр тулж байгаа Европ арга хэмжээ авахгүй бол "мөхөж магадгүй"

CRI2024-04-26 15:06:35

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон дөрөвдүгээр сарын 25-нд Парисын Сорбонны их сургуульд үг хэлж, Европ тив дэх Францын бодлогын чиг хандлагыг тайлбарлахдаа, дэлхий нийт урьд өмнө хэзээ ч байгаагүй өөрчлөлтөд орж байна, хэрэв арга хэмжээ авахгүй бол Европ "мөхөж магадгүй" гэж анхааруулжээ.

Батлан хамгаалахын асуудлаар Эммануэль Макрон "стратегийн автономит" бүхий "хүчирхэг, хүндэтгэлтэй Европ" байгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Үүнд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг багтаасан "Европын батлан хамгаалах санаачилга" гаргаж, кибер аюулгүй байдал, кибер хамгаалалтын чадавх хөгжүүлэхийг Европын орнуудад уриалав.

Дипломат асуудлаар ярихдаа Эммануэль Макрон “АНУ-ын вассал хэзээ ч болохгүй гэдгээ харуулах чадвартай” Европыг, дэлхийн бүх бүс нутагтай, тэр дундаа хөгжиж буй орнуудтай хэрхэн харьцахаа тодорхой мэддэг Европыг байгуулах шаардлагатай гэж хэлжээ.

Close
Messenger Pinterest LinkedIn