Хятад, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын уулзалт болов
Владимир Путин хэлэхдээ, Орос, Хятад, Монголын гурван талт хамтын ажиллагаа илт амжилт тогтоосон төдийгүй, харилцан ашигтай байх давуу тал нь явах тусмаа тодорч, гурван орны харилцааны хөгжлийн “нэмүү өртөг”-ийг нэмэгдүүлсээр байна. Манай гурван орон нь ойрын хөрш болохын хувьд харилцан ойлгон дэмжиж, гурван талт хамтын ажиллагаагаа тасралтгүй бэхжүүлэх ёстой. Түүнчлэн аж ахуйн нэгж хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж, зам харилцаа, ложистик, транзит тээвэр, эрчим хүч, дэвшилтэт технологи, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаанд улам олон бодит ахиц дэвшил гаргах ёстой гэжээ.
Ухнаагийн Хүрэлсүх хэлэхдээ, Хятад, Оростой найрамдалт хөршийн найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Ээдрээ будлиантай олон улсын өнөөгийн нөхцөлд гурван талын хамтын ажиллагааг эрхэмлэх нь маш чухал юм. Хятад, Оростой зөвшилцөл, зохицуулалтаа нэмэгдүүлж, гурван талт худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль хамгаалалт, эрчим хүч, төмөр зам, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд улам идэвхтэй ахиц дэвшил гаргахад Монголын тал бэлэн байна гэжээ.
Уулзалтын үеэр гурван тал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацааг таван жилээр сунгаж, гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх тухай судалгааны ажлыг албан ёсоор эхлүүлж, Хятад, Оросын байгалийн хийн хоолойг Монгол улсаар дамжуулан тавих төслийг идэвхтэй авч хэлэлцэхээр тохиролцжээ.
Д.Хүчитбаатар