Одоогийн байршил:mongol.china.com > Видео >

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

2018-12-28 16:39:38 Д.Хүчитбаатар

Either scripts and active content are not permitted to run or Adobe Flash Player version 11.4.0 or greater is not installed.

Get Adobe Flash Player

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

Та бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

2018 онд Хятад улсын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой тохиолоо. Хятадын ард түмэн ХКН-ын удирдлагаар 40 жилийн турш улс орныхоо бодит байдалд нийцсэн хөгжлийн замаар замнасны үр шимээр асар их өөрчлөгдөж, хөгжсөн билээ. Одоо Хятадын ард түмэн Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хороотой эв санаа нэгтэй, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдуулан, үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын төлөө хичээн зүтгэж байна. Хятад улс тогтвортой, түргэн хөгжих нь даян дэлхийд улам их үр өгөөжтэй болно. Сүүлийн жилүүдэд Монгол улс ч ихээхэн өөрчлөгдөж хөгжлөө. Ялангуяа 2018 онд Монгол улс эдийн засгийн хүндрэлийг даван туулж, бүтэн жилийн эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрэх төлөвтэй байна. Мөн өрийн асуудлаа зохицуулж, олон улсын хамтын нийгэмлэгээс эерэг үнэлгээ авлаа. Үүнд бид их баяртай байна.

Өнгөрөн одож буй 2018 онд Хятад, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж, дээд зиндааны хэлхээ холбоо олширлоо. Ши Жиньпин дарга Монгол улсын ерөнхийлөгчтэй хоёр удаа уулзан, язгуур эрх ашиг, анхаарал хандуулж буй чухал асуудлаар харилцан хүндэтгэхээ хоёр орны төрийн тэргүүн дахин нотолж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Монгол улсын ерөнхий сайд Хятад улсад амжилттай айлчилж, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад оролцон, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааны талаар удирдагчид чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Мөн Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад айлчлан, төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтын хэрэгжилтэд түлхэц өгч, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог улам эрчимжүүлэв. Түүнчлэн ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжинь хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжүн, ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн нар Монгол улсад тус тус айлчилсан юм. МУ-ын талаас шадар сайд Ө.Энхтүвшин энэ жил хоёр удаа Хятад улсад айлчлан, хоёр орон хоорондын механизмын чанартай уулзалт, олон талт хурал чуулганд оролцож, Монгол улсын Гадаад харилцааны сайд Цогтбаатар төлөөлөгчдөө ахлан Шанхайн импортын экспод оролцсон билээ. Хоёр орны дээд зиндааны хэлхээ холбоо ийнхүү олширч, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг хөтлөн дайчилж, олон чухал амжилт гаргасныг цохон тэмдэглэхэд таатай байна.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Иргэдийн амьжиргааг сайжруулах санал дэвшүүлэв

5-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган эхэллээ. Мөн өдөр Ши Жиньпин дарга Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгчидтэй хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж, баттай, тодорхой мэдээлэл өгсөн байна.

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган нээгдэв

Өнөөдөр Бээжин хотноо Хятадын дээд эрхт байгуулах болох БХАТИХ-ын жил тутмын чуулган нээгдлээ.

Ярилцлага

Үйлчилгээ

“ДЭЛХИЙН ЦАГ”мэдээ мэдээллийн APP ашиглалтад орлоо

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал