Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Хятадын торгоны музей

2014-12-02 14:54:16

Хятадын Торгоны музей Ханжөү хотын Юйхуан уулын ар бэл, Сижы нуурны өмнө биед байрладаг. 1992 онд байгуулагдсан энэ музейг Жэжян мужийн засгийн газраас “Эх оронч хүмүүжлийн бааз”, “Гадаадын жуулчдад зориулсан газар” болгосон юм. Музейн түүх соёлын үзэсгэлэнгийн танхимд Хятадын торго дурдангийн 5000 жилийн хөгжлийн түүхийг харуулдаг бол торго дурдан үйлдвэрлэх технологийн үзэсгэлэнгийн танхимд ялам модыг тарьж ургуулах, хүр хорхой өсгөж үржүүлэх, хүрийн шүлсээр утас ээрэх, нэхэх, будах зэрэг үйлдвэрлэлийн технологийг танилцуулдаг.

Энд хүр хорхойг тэжээдэг тусгай үзүүлэнгийн инкубатор байгуулсан бөгөөд үзэгчдэд торгоны утасны сайн муу, жинхэнэ хуурамчийг ялгах тухай мэдлэг өгдөг. Музейг үзэж сонирхсон хүмүүс эндхийн Сыбө нэртэй торгоны дэлгүүрт заавал очдог юм.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал