Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Утай уул - Бурхны ариун орон

2014-12-02 14:30:43

Хятад орон төдийгүй дэлхийд нэр сүр нь түгсэн бурхан шашны дөрвөн их уулын нэг нь Утай билээ. Шаньши мужид орших Утайн таван орон нь тавцан тэгш оройтой, хүрээ татан сүндэрлэсэн таван уулнаас бүрэлдсэн байдаг. Энэ таван орны хүрээлэн бүсэлсэн хэмжээ 250 км байх ба Утайн төв Тайхуайжинаас тус бүрдээ 20-оод километр орчим зайтай оршдог.

Утайн Зүүн орныг “Далайд бараалах” оргил гэдэг. Зүүн орны орой дээрх сүмийг “Далайд бараалах сүм” гэх бөгөөд Цэцэн Манзушрийг тахидаг. Өмнө орныг нь “Үзэсгэлэнт сайхан” оргил гэх ба орой дээрх “Түгээмэл ивээгч” сүмд нь Билигт Манзушрийг тахидаг. Баруун орныг нь “Саран өлгөх” оргил гэх бөгөөд оройд нь байх “Богдын аянгат сүм”-д Арслант Манзушрийг тахидаг.

Хойд орон нь далайн төвшнөөс дээш 3058м өндөр бөгөөд Утайн таван орны хамгийн өндөр оргил бөгөөд “Навч чичрэх” оргил нэртэй. Түүний орой дахь “Өлзий зохицуулагч сүм” -д Ариун Манзушрийг тахидаг. Утайн Дунд орныг “Тэгш оройт оргил” хэмээх бөгөөд уулын орой дахь “Шашин дэлгэрүүлэгч сүм”-д Номч Манзушрийг тахидаг. Утайн таван тэнгэрийн сүм хийдийг Шарын сүм, Хөхийн сүм гэж ялгах бөгөөд Шарын сүмд лам нар, Хөхийн сүмд хуушаан нар шавилан суудаг юм.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал