Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Пин Яо эртний бэхлэлт хот

2014-12-02 14:28:40

Шаньши мужийн төв хэсэгт Пин Яо хэмээх эртний нэгэн хот бий. Цэргийн хамгаалалтын зориулалттай боссон энэ бэхлэлт хот бол Хятадын эртний хотуудын дүр төрхийг хамгийн бүрэн бүтэн хадгалж буйгаараа онцлог бас үнэ цэнтэй юм. Пин Яо эртний хотыг одоогоос 600 гаруй жилийн өмнө Мин улсын үед буюу 1370 онд байгуулжээ. Эртний энэ хотыг 1997 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэж авсан юм.

Пин Яо хот дөрвөлжин зохион байгуулалттай, хотын хэрэм 12 метр өндөр, 6.4 километр урт, хоёр талыг нь хөх тоосгоор жийрэглэж барьжээ. Хотын дөрвөн буланд асар тагттай, харуулын 72 цамхагтай. Хотыг тойроод хамгаалалтын хиймэл голтой. Эртний энэ хотыг харагдах хэлбэр дүрсээр нь “мэлхий” хот ч гэдэг. Хотын барилгууд Мин улсын үеийн барилгын уламжлалыг судлахад бодит баримт болдог юм.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал