Шанхай хотын өмнө дүүрэгт орших Юй юань цэцэрлэгт хүрээлэнг Мин улсын үе (1559 он)-эс эхлэн 20 гаруй жил барьж байгуулсан түүхтэй. Уг цэцэрлэгт хүрээлэнд Мин, Чин улсын үеийн уран барилгын хэв загварыг хадгалсан асар, тагт, хиймэл уул, гүүр, хонгил бий. Цэцэрлэгт хүрээлэнд байх Дянь чүнь тан хүрээ нь 1853 онд Сяо дао хүйн босогчдыг командлах газар байсан гэдэг. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн гол горхи, уул хад онцгой зохицолтой үзэмж бүрдүүлдэг.
Цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь мурий хонгилоор холбосон ба гол хаалганы гаднах нууранд байх Хү шинь тин тагт, Жю чүй гүүр нь цэцэрлэгт хүрээлэнд нам сэлүүхэн, яруу тансаг өнгө үзэмжийг нэмдэг аж.