Сычуань мужийн Чэндү хотын баруун дүүргийн Ван хуа ши голын хажууд байрлах Дү Фүгийн гэр музей нь Тан улсын үеийн яруу найрагч Дү Фүгийн Чэндү дэхь сууц юм. Хятадын түүхэнд нэр нь дуурсагдсан алдарт яруу найрагч Дү Фү буюу Зи Мэй ( 712 - 770 ) Тан улсын Чян юаний хоёрдугаар онд ( 759 он ) Чэндү хотод хэрэн ирээд, дөрвөн жил амьдрахдаа 240 бадаг шүлэг бичсэн гэдэг.
Энэ агуу их яруу найрагчийн дурсгалд зориулж Умард Сүн улсын үеэс эхлэн хүмүүс, яруу найрагчийн хуучин байрны оронд хүрээ хашаатай хийд байгуулж, хожим нь түүнийгээ өргөтгөн байгуулсаар иржээ. Дү Фүгийн гэр цэцэрлэгт хүрээлэнд тэргүүлэгч цэцэг алаглаж, ой шугуй найган, гол горхи урсах нь аялагч жуулчдыг яруу найрагчийн амьдарч байсан ахуй руу хөтлөөд орох мэт болдог юм.