Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Баруун Ся улсын хаадын бунхан

2014-12-02 14:43:07

Ниншягийн Монь уул бол Баруун Ся улсын хаадын бунхан элбэгтэй ариун дагшин газар юм. Түүхэнд Баруун Ся улс хүчирхэг цагтаа зүүншээ Хатан гол, баруун тийш Юй мэнь хүртэл үргэлжлэх асар өргөн уудам нутгийг эзлэн оршиж байжээ. Монь уулнаа байх хаадын бунхан 50 хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах бөгөөд хаан эзэн, ван ноёны 9 бунхан, түүнээс доош зэрэг дэвтэй 200 гаруй хүний бунхан байдаг. Энэхүү түүхийн дурсгалт газар нь Гүн жүнгийн ам, баруун Ся улсын хаадын бунхан, Байс хийдийн ам болон Гурван боомтын эртний урт Цагаан хэрэм зэргээс бүрддэг.

1988 онд энэ газрыг улсын хамгаалалттай бүс болгон зарлажээ. Монь уулнаас 1972 -1975 оны хооронд илрүүлсэн бунхан нь Баруун Ся улсын түүх соёл болон Хятадтай харилцаж байсан түүхийг судлахад маш чухал баримт болсон гэж үздэг. “Хятадын пирамид” гэгддэг Монь уулын халил хад сэхийж, нарс майлс цэцэглэсэн үзэмж төгөлдөр байдал нь жуулчдын сэтгэлийг татдаг.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал