Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Чингисийн онгон цогцолбор

2014-12-01 10:16:23

Чингисийн онгон цогцолбор нь ӨМӨЗО-ы Ордос хотын эзэн хороо хошууны Гандирын шилд, Ордос хотоос зүүн урагшаа 70 километрт оршдог. Цогцолборын гол барилга монгол гэрийн оройтой гурван ордны дундах нь 26 метр өндөр, хажуугийн хоёр ордон нь 23 метр өндөр.

Гол ордны хойморт Чингис хааныг түшлэгт сандал дээр төв ихэмсэг, амар тайван суусан байдалтай бүтээсэн 5 метр өндөр хүрэл шуумал хөрөг залсан байдаг. Хөргийн ард Их Монгол улсын газар нутаг, байлдан дагууллын түүхийг сийлбэрлэн урлажээ. Төв ордны хойно "Унтлагын ордон" байх бөгөөд Чингис хаан болон түүний гурван хатны авсыг том шаргал дурдангаар ороон байршуулсан байдаг. Өмнө нь гурван сүлд тахиж, Чингис хааны морины эмээл зэрэг түүхийн ховор нандин өвийг дэлгэн үзүүлжээ. Зүүн жигүүрийн ордонд Чингис хааны дөрөвдүгээр хүү Тулуй хаан болон түүний хатныг тахидаг. Баруун жигүүрийн ордонд Чингисийн есөн өрлөгийн сүлдийг тахидаг юм.

Чингис хааны онгоны үлгэр түүх, 800 гаруй жил онгоныг сахин хамгаалж ирсэн Дархадуудын амьдрал ахуй, Чингис хаанд зориулсан тахилга тайлгын ёслол нь дэлхийн газар газрын жуулчдын сонирхлыг машид татдаг билээ. Энэ онгон цогцолборыг 1982 онд үндэсний түүх соёлын дурсгалт газар болгон зарласан юм.


Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал