Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Таван суварга сүм

2014-12-01 10:12:32

Хөххотод байх Y та сы буюу Таван суваргат сүмийг эрт цагт Цыдэн хийд гэдэг байжээ. Энэ сүм дээр үедээ гурван давхар, том дугантай байсан гэх боловч түүх, цаг уурын янз бүрийн нөхцлөөс шалтгаалан нурж сүйдсэн ажээ. Өнөө цагт үлдсэн суваргын өндөр суурь нь урт дөрвөлжин хэлбэртэй, дээрээ 5 жижиг суваргатай. Энэ суваргыг чулуу тоосгоор бүтээж, гадуур нь монгол, түвд, санскрит үсгээр “Очир ном” бичиж шигтгэжээ.

Суварга дээр мянган бурхны гүнгэрваатай, дотор нь алтаар хийсэн 1119 жижиг бурхны хөрөгтэй. Суваргын хаалганы хоёр талд дөрвөн махранзын хөрөгтэй. Дээр нь мөн монгол, хятад, түвд 3 хэлээр “Очир суудалт шарилын суварга” гэсэн бичигтэй. Очир суудлын хойд талын хананд сансар огторгуй, Сүмбэр уул, одон орны зургийг сийлж, шигтгэсэн байдаг.

Энэ нь дэлхийд цорын ганц монгол тайлбартай одон орны байршлын эртний зураг юм.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал