Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Мүгдэн хот дахь хааны ордон

2014-11-28 09:35:52

Мүгдэн хот дахь хааны ордон нь Чин улсын эхэн үеийн хаадын сууж байсан ордон юм. Умард Алтан улсын үеийн Тяньмингийн аравдугаар он буюу 1625 оноос эхлэн барьж, Чин улсын Дээд эрдэмт хааны тэргүүн он буюу 1636 онд үндсэнд нь дуусгаад, Тэнгэр тэтгэгч хаан болон Сайшаалт ерөөлт хааны үед өргөтгөн байгуулснаар нийт 6.2 га талбайтай, 500 гаруй тасалгаа бүхий 100 гаруй барилгатай асар том ордон хүрээ болсон түүхтэй.

Эртний хаадын ордны уламжлалт хэв маягийн дагуу ордны гол тэнхлэг шугамаар эзэн хааны орд харшууд байрладаг. Гурван гол хүрээтэй бөгөөд хүрээний төвд хааны төрийн хэргээ шийддэг Чүн Жэн харш, түүний хоёр хажуугаар зүүн, баруун ордон хэмээх хоёр бүлэг барилга байдаг. Хааны ордны зүүн хэсэгт Да Жэн харш буюу хаан төрийн том ёслол хийдэг бөгөөд улс төрийн хэргийг хэлэлцдэг харш бий. Баруун хэсэгт Вэньсү харш тэргүүтэй бичиг номын асар харшууд байрладаг.

Мүгдэний хааны ордны барилгууд уран хийцтэй, тансаг үзэсгэлэнтэй хийгээд сүрдмээр жавхаатай байдаг бөгөөд Бээжингийн хааны ордны дараа орох хамгийн бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн хааны ордны цогцолбор барилга юм.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал