Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Далянь тэнгисийн эргийн үзэмж

2014-11-28 09:35:19

Далянь тэнгисийн эрэг - Лүйшүнькөү уулын аялал жуулчлалын бүс нь Ляонин мужийн Ляодүнгийн хойгийн өмнө хэсэгт, зүүн талаараа Шар тэнгис, баруун талаараа Бөхай тэнгистэй залгаа оршдог. 1988 онд үндэсний зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болгосон энэ нутагт тэнгисийн эргийн наран шарлага, усанд сэлэлтийн газар, цэцэрлэгт хүрээлэн, амралт сувиллын газар, зочид буудлууд олон байдаг билээ.

Эрт цагт Арслантын ам гэгдэж байсан Лүйшүнькөү уул нь Мин улсын эхэн үеийн түүхтэй холбогдох түүхийн дурсгалт газар юм. Мөн энэ ууланд Хятад Японы Хөх морин жилийн дайн болон Япон Оросын дайн, Японы түрэмгийллийн эсрэг дайны үеийн бэхлэлт цайзуудын туурь, дайны ул мөрийг үлдээсэн газар олон бий.

Лүйшүнькөү орчмын тэнгис далай арал олтриг олонтой, эх газар нь хөхрөн униартсан давхар давхар уул нуруудтай тул байгалийн өнгө үзэмж онцгой сайхан бүрдсэн байдаг юм.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал