Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Гирин мужийн музей

2014-12-01 10:36:18

Гирин мужийн музейг Чанчүнь хотын Гуанфү тойрогт байх түүхийн дурсгалт газар болох Манж-го улсын хааны ордны Түндэ харшийн бууринд байгуулжээ. Энд чулуун зэвсгийн үеэс эхлүүлэн, Мин улсын, Манж Чин улсын үед Гирин мужийн үндэстнүүдийн ард түмний бүтээсэн эдийн соёл болон оюуны соёлыг системтэй үзүүлдэг. Уран бүтээлийн үзэсгэлэнд бичиг зургийн охь шилдэг зүйлсийг тавьдаг.

Гирин мужийн музейд 50 мянга гаруй үзмэр байгаагийн дотор бичиг соёлын дурсгалт зүйл 10 мянга гаруй байна. Археологийн олдвор болгон үзүүлж байгаа Байлдаант улсын үеийн хүрэл сэлэм, Гао Жюйлигийн шижир алтаар цутгасан морины эдлэл хэрэгслүүд, Бөхай улсын алтан бүс, Ляо улсын үеийн жижиг чулуун суварга, Алтан улсын үеийн хүрэл аяга зэрэг нь туйлын үнэт нандин үзмэр юм.

Энэ музейд хадгалж буй эртний бичиг дурсгалын бүтээл дотор Манж Чин улсын үеийн хааны ордонд хадгалж байсан Умард Сүн улсын үеийн “Дүнтин нуурын хаврын үзэмжээс уулын нарсыг магтмуу” , Юань улсын үеийн Хэ Чэнгийн “Нутагтаа буцсан нь”, Жан Вэйгийн “Есөн магтуу” зэрэг уран зурууд, Мин улсын үеийн Дүн Чичангийн “Жөү Жиньтангийн зураглал болон түүний тухай тэмдэглэл” зэрэг ховор нандин зүйлс байгаа юм. Эдгээр нь Хятадын уран зураг, уран бичлэгийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг содон бүтээл билээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал