Гирин мужийн Чанчүнь хотод Найман яам буюу Жин юе тань хэмээх түүх, байгалийн цогцолбор газар байдаг. Энэхүү цогцолборт Манж-го улсын тоглоомын засгийн газар хийгээд түүний харьяа найман яамны барилгууд, мөн Жин юе тань буюу Саран цүнхээлийн үзэсгэлэнт газар цогцолжээ.
1988 онд үндэсний түүх, байгалийн дурсгалт газрын жагсаалтад бүртгэгдсэн энэ цогцолборт байх Манж-го улсын хааны ордонд Пү-Игийн төрийн хэрэг эрхлэх газар, ар гэрийнхэнтэйгээ аж төрөн амьдарч байсан сууц нь бий. Түүнээс гадна энэ цогцолборт Жиси асар, Түндэ харш, цэцэрлэгт хүрээлэн байдаг. Жин юе тань буюу Саран цүнхээл нэрт байгалийн цогцолборт ой шугуй, далай хийгээд цүнхээлийн үзэмж, цүнхээлийн зүүн дэнж дээрх ардын сууц зэрэг үзэмжит дөрвөн цэг бий.