Сань Я халуун бүсийн тэнгисийн эргийн цогцолбор газар нь Хайнань мужийн Сань Я хотод байрладаг, нийт 212 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Энэ цогцолбор газар нь Хай тан ван тохой, Я Лүн тохой, Тян Яа тэнгисийн булан, Лө Би агуй, том жижиг Түнтян агуй зэрэг үзэмжит газруудаас бүрддэг. 1994 онд энэ нутгийг улсын тусгай хамгаалалттай цогцолбор газарт бүртгэж авчээ.
Нарны гэрэл, тэнгисийн ус, элсэн харгиа, гол мөрөн, ой шугуй, амьтан, халуун рашаан, хадан агуй зэрэг өвөрмөц үзэмж болон тэнгисийн эргийн шугам нь халуун бүсийн тэнгисийн эргийн үлгэр жишээ үзэмжийг бүрдүүлдэг. Номин цэнхэр тэнгис, цасан цагаан элс. Энэ бол өмнөд нутагт л байдаг гайхалтай үзэмж билээ.