Энэхүү цогцолборыг 1994 онд Хятадын Төрийн зөвлөлөөс үндэсний зэрэглэлийн байгалийн цогцолбор бүс болгон зарласан юм. Ван Ү уул нь Хэнань мужийн Жи Юань хотын нутагт оршдог. Энэ нутагт байгалийн үзэсгэлэн бүрдсэн төдийгүй олон зуун орд байшин, сүм хийдтэй, соёлын охь содон зүйлс арвин бий. Хятад үндэстний өвөг дээдэс болох Шюань Юань хэмээх хаан энд индэр байгуулж, тэнгэр тахиж байсан гэдэг. Энд орд байшин, сүм хийд, чулуун агуй, булаг хүрхрээ, эртний дамжлага гүүр, ус ашиглалтын барилга, амралт сувиллын зуслан зэрэг газрууд байдаг. Тайхан уулын сармагчин жуулчдын сонирхлыг маш их татдаг. Хань улсын Сяньди хааны сүүдрэвч болон бунхан, Тан улсын үеийн оточ Сүнь Сымяогийн эмийн өвс түүж, үрэл хийж байсан “Оточийн агуй”, Жү Юй оргил зэрэг нь жуулчдын анхаарлыг ихэд татдаг үзэмжит цэг юм.