Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Жинбө нуурын үзэмж

2014-11-21 14:33:25

Жинбө нуурын үзэмж

Хятадын умард нутгийн гэрэлт сувд гэгддэг Жинбө нуур нь Хармөрөн мужийн Мүданьжян хотоос өмнө зүгт уулсын дунд оршдог. 45 км урт энэ нуур далайн төвшнөөс дээш 350 метрт өргөгджээ. Нуурын үзэсгэлэнт цогцолборыг 1982 онд улсын тусгай хамгаалалтад авсан юм. Энэ газар нь Дяошүй асрын хүрхрээ, галт уулын ой шугуй, эртний балгас туурь зэрэг гурван том үзэмжит цэгтэй. Уул толгод нь цэцэг жимсээр алаглаж, нуур усанд нь загас жараахай тоглон наадах, эндхийн үзэмж ёстой л хорвоогийн диваажин мэт. Өвөлдөө цас их буудаг тул уул нурууд цасаар хучигдаж, ой мод нь бүхэлдээ болор мөнгөн ертөнц болж хувирдаг.

Жинбө нуурын энэхүү бүс нь жилийн аль ч улиралд тансаг сайхан байгальтай, урт нуур, хайлмал чулуулгийн элдэв сонин дүрстэй хад агуй, умардын үндэстэн олны зан заншил, ховор амьтан ургамлын баялаг сан зэргээрээ жуулчдыг татдаг юм.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал