Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Чэндэ дэх Хааны зуслангийн ордон

2014-11-27 09:10:07

Хэбэй мужийн Чэндэ хот дахь Хааны зуслангийн ордон болон Гадар найман сүмийг Манжийн Энх-Амгалан хааны үеэс Тэнгэр тэтгэгч хааны үе хүртэл 80 гаруй жилийн турш барьж байгуулжээ. Хааны зуслангийн ордон болон Гадар найман сүмийн соёлын дурсгалт газрыг 1994 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ. Чэндэ хот угтаа хэдхэн айл өрхтэй жижиг тосгон байжээ. Манжийн Энх-Амгалан хаан энэ нутагт байх Замбага цэцэг нэрт ав хоморгын газар болон Халуун гол нэртэй хөлддөггүй булагт жил бүр нэг түмэн түшмэлээ дагуулан очиж алжаал ядаргаагаа тайлдаг байв. Хожим нь ав хоморгын газрыг Хааны зуслангийн ордон болгож, Халуун гол булгийн нэрийг Чэндэ болгон өөрчилснөөр өнөөгийн Чэндэ хотын суурь тавигджээ. Ийнхүү Чэндэ хот Чин гүрний хаадын зусаж амардаг чухал газар болсон юм. Энд байх хааны цэцэрлэгт хүрээлэн бол Бээжингийн И Хэ юань цэцэрлэгт хүрээлэнгээс гурав дахин том талбайтай, өнөө дэлхийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн юм.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал