Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Цан-янь шань уулын үзэмж

2014-11-27 09:04:19

Хэбэй мужийн Цан-янь шань уулын байгалийн цогцолбор газар нь өнө эртний түүхтэй, газрын давхаргын өвөрмөц тогтоцтой гэдгээрээ бүх Хятадад алдартай. Бартаа ихтэй уул хад, аглаг бөглүү хавцал жалга, урсгал түргэн гол горхи, сонин содон хад чулуу, балар өтгөн ой шугуй энэ газрын гойд үзэмжийг бүрдүүлдэг билээ. Эндхийн хөтөл жалга, гүн цээл, солонгон гүүр, орд харш, огторгуйн тагт зэрэг 16 үзэмжит цэг, Барсын сүүдэр, Аршийн мөр, Цагаан тогоруут булаг, Нарыг угтагч оргил, Өнчин чулуу, Аварга арцат мод зэрэг 72 гайхамшиг байдаг нь жуулчдыг нүдийг хужирладаг юм. Энд Умард Вэй улсаас Манж Чин улсын үе хүртэлх хугацаанд байгуулагдсан мянган бурхантай чулуун агуйн сүм, Сүн болон Алтан улсын үеийн бурхдын ханын зураг, урт Цагаан хэрэмний Нянзи гуань буюу Хатан боомт зэрэг эртний түүхэн дурсгалт газар ч олон байдаг.


Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал