Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Цагаан хэрмийн Жя Юй гуань боомт

2014-12-02 14:20:16

Ганьсү мужийн Жя Юй гуань боомт бол Түмэн газрын урт Цагаан хэрмийн хамгийн баруун цэг юм. Боомтын ард говь цөл, өмнө нь Чи лян шань уул байрлаж, газрын байц нь бэрх бартаатайн улмаас эртний цэрэг дайны чухал боомт байсаар ирсэн. Эртний Хятад болон Европын орнууд эдийн засаг, соёлын солилцоо хийхдээ Жя Юй гуань боомтоор дайран өнгөрдөг байжээ.

Боомт хот нь Гуан хуа болон Сан юань мэнь гэсэн хоёр хаалгатай. Хаалга бүр 17 м өндөр, 3 дан саравчтай асартай. Боомтын хотын 4 өнцөгт бэхлэлт маягийн жижиг асартай. Өмнө хойно хоёр талын хэрмэн дээр нь дайснаас сэргийлэх харуулын тагттай. Алсаас энэ боомт хотыг харахад бэхлэлт асар сүндэрлэн, эртний урт Цагаан хэрмийн сүр жавхааг харуулна. Баруун хаалганы гадна талын чулуун хөшөөн дээр “Агаар тэнгэрийн доорх Аугаа сүрлэг боомт” гэсэн үсэг сийлээстэй байдаг.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал