Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Мин ша шань буюу Дуулдаг элст уул

2014-12-02 14:18:09

Мин ша шань буюу Дуулдаг элст уул нь Ганьсү мужийн Дүнь хуан хотоос 5 км зайтай оршдог. 1994 онд улсын тусгай хамгаалалтад орсон энэ газар Хавирган саран булгийн төгөлдөр үзэмж, Мянган бурхант Мө гао агуйн урлагийн чуулбартай уусан нэгдэж бүх улсдаа төдийгүй дэлхийд алдартай байгаль, түүх, соёлын цогцолбор нутаг юм.

Уулын ноён оргил нь далайн төвшнөөс дээш 1715 метр өргөгдсөн бөгөөд нүүдэл элснээс бүтжээ. Тиймээс уулын элсний нуралтаас үүсэх чимээ нь исгэрч дуулж буй мэт сонсогддог. Дуулдаг элст ууланд Хавирган саран нэртэй булаг байх бөгөөд 1 га хүрэхгүй талбайтай, 3 м гүн тунгалаг уст энэ булаг олон мянган жилийн турш хатаж ширгээгүй, элсэнд булагдаагүй үлдсэн нь гойд ховор үзэгдэл гэлтэй.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал