БНХАУ-ын Чинхуандао хотоор аялсан гурван өдөрийн аялал

2017-09-20 17:23:45

Чинхуандао бол Бээжин Тианжины цэцэрлэгт хүрээлэн хэмээн өргөмжлөгдсөн хот. Тус хотоор аялах нь Хятадын бусад хотуудаар аялахаас өөр мэдрэмж төрүүлдэг гэдгийг үүгээр ирсэн хүн бүр мэднэ. Чинхуандао хот Хаидиан, Шанхайгуан, Бэйдайхө, Фунинг гэсэн 4 дүүрэг, Чангли, Лулонг, Чинглонг гэсэн 3 дагуул хоттой. Хотын хүн ам нь ойролцоогоор 3 сая орчим. Ихэнх хүмүүс уг хотын зөвхөн далайн эрэгээр л төсөөлөх нь бий. Миний хувьд тийм л төсөөлөлтэй очсон үнэн хэрэгтээ төсөөллөөс минь хол давсан аялал байлаа. Харамсалтай цаг хугацаа хангалтгүйгээс зөвхөн Шанхайгуан, Хайганг, Бэйдайхө дүүрэгүүдийн цөөн хэсэгээр аялсан. Бидний үзэж танилцаж амжаагүй өшөө илүү адал явдлууд одоо ч тэнд биднийг хүлээсээр байна.

Эхний өдөр:

Бээжингээс Чинхуандао хүртэл 5 цаг автобусаар явж ирэв. Мэдээж өөр хэд хэдэн сонголт бий:

- Галт тэрэг: Бээжингийн төв, баруун, урд галт тэрэгний зогсоолуудаас Чинхуандао хүртэл галт тэрэг өдөр бүр явдаг. Галт тэрэгний зэрэглэл суудал болон цагаас шалтгаалан 50-100 юаны үнэтэй ба хурдны галт тэрэг 2 цаг явж хүрнэ.

- Автобус: Бээжингийн хот хоорондын автобусны буудлуудаас автобусанд суух боломжтойгоос гадна нисэх онгоцны буудлаас ч тус чиглэлийн автобусанд суух боломжтой. Үнэ нь дунджаар 100-150 орчим юань байх ба 3 цаг хагас явж хүрнэ.

- Машин жолоодох: Автобусаар явахтай адил цаг зарцуулах боловч хурдны зам ашигласны төлбөрт 135 юань төлөх хэрэг гарна. Мэдээж Хятад жолооын үнэмлэхгүй бол жолоо барих боломжгүй.

Шанхайгуан дүүрэг

Тус дүүрэг нь Цагаан хэрэмийн зүүн төгсгөл (老龙头) -өөр алдратай. Мэдээж уг газар нь гол үзвэр ч гэлээ зөвхөн үүгээр дуусахгүй. Тэнгэрийн доорх эхний хаалга (天下第一关) нь урд зүгээрээ Яан уулын урд, Бохай далайн хойд хэсэгт орших ба олон зууны турш зүүн хойд болон зүүн төвийн Хятадыг холбосон хэсэг байсаар ирсэн. Хойд зүгийн Чи гүрэн болон Танг гүрэн уг хаалгыг 1381 оны орчимд барьсан гэж үздэг. Та энэ хэсэгт тухайн үеийн улс гүрнүүдийн хилийн зурвас ямархуу байдалтай байсантай танилцаж болно.

Шанхайгуан хуучин хот нь (山海关古城) Тэнгэрийн доорх эхний хаалгыг тойрон орших ба хуучин цагын хот нь өдгөө жуулчдад зориулсан бүх үйлчилгээ цогцолсон газар болжээ. Энд байрлах Calligraphy зочид буудал нь аялагчдад тун онцгой сэтгэгдлийг үлдээж чадах нь дамжиггүй. Маш цэвэр тохитой орчноос гадна зочид буудал бүхэлдээ хуучин хотын хэв маягын барилга юм. Уг архитектурын онцлог нь таныг цаг хугацаагаар аялсан мэт сэтгэгдэл төрүүлэм. Өрөө бүрт байрлах ханз бичих бийр болон цаас байх ба та өөрөө өөртөө гэсэн урлагын бүтээл туурвих боломжтой. Үүнээс илүү чухал нь зочид буудалын яг хажуу талд үзэсгэлэн байрлах ба уг үзэсгэлэнд Хятадын шилдэг 10 уран бүтээлчид багтах бүтээлчид шилдэг бичвэрүүдээ дэлгэн харуулдаг байна.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал