Цэцэг амьдралын эхлэл, бас төгсгөл

2016-06-07 16:34:46

Цэцэг амьдралын эхлэл, бас төгсгөл

Би цэцгэнд дуртай. Бүр ямар их дуртай гээч...Чухам хэдийнээс эхэлж дурласнаа сайн санахгүй юм. Нилээн хожуу байх аа. Магадгүй нас нэмэгдэхийн хирээр цэцэгсийн тэр агуу тансаг нь хөгжмөөр бол уян налархай, сэтгэлийн нарийн утсыг хөндсөн чавхдас мэт санагдах болсоных ч юмуу... Тэд ямар гээч, эгээ л хүн шиг. Тэр гэхийн тэмдэггүй. Энхрийхэн, ялдамхан, гоо үзэсгэлэнтэй, ихэмсэг бас хөөрхөн. Уур уцаартай, догшин авиртай мэт харагдах нь ч бий. "Хөөрхөн" цэцэг гэж юу байсан юм гэх нэгэн байх л байх. Үнэхээр хөөрхөн цэцэг гэж байна аа. Цэцэг сайн мэдэх хүн үүнийг гарцаагүй хэлээд өгнө. "Хөөрхөн" цэцэг ямар энхрийхэн байдаг гээч...Ямар гоё цэцэг вэ гэхээсээ илүү "ямар хөөрхөн юм бэ" гэж дуу алдмаар...Ийм л олон дүр төрхтэй өнгө өнгийн цэцэгсийн дундуур нэг өдөр аяллаа. Юутай нүд баясгаж, сэтгэл сэргээсэн гоо үзэсгэлэн бэ?...

Сэтгэл санаа нь тавгүйрхэж, гундуухан яваа хэн нэгэн өнгө өнгөөр алаглах анхилуун тансаг цэцэгсийг хараад баясахгүй байхын аргагүй...Тийм л газар би тайвшралыг олж авдаг. Би хааяа боддог юм. Хэрэв диваажин гэж байдаг бол ийм л гоо үзэмжийн төгс бүрдэл байх болов уу гэж.

Цэцэг амьдралын эхлэл, бас төгсгөл

Ийм газар, ийм орчинд хэний ч санаанд хар муу бодол төрөхгүй, дандаа гэгээлэг, дандаа ариухан, дандаа сайн сайхныг л бодно, дурсана, мөрөөдөнө. Миний амьдралын хамгийн баяртай, жаргалтай мөч бүхэнд тэр надтай хамт байсан. Намайг хорвоод мэндлэхэд тэр намайг угтсан. Намайг хорвоогоос буцахад тэр намайг үднэ.Тэр амьдралын эхлэл бас төгсгөл. Би цэцгэнд дуртай.

Цэцэг амьдралын эхлэл, бас төгсгөл

Цэцэг амьдралын эхлэл, бас төгсгөл

Цэцэг амьдралын эхлэл, бас төгсгөл

Цэцэг амьдралын эхлэл, бас төгсгөл

С.Солонго

Бээжин хот 2016 он 06 сарын 03

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал