Аян замд гарлаа би

2014-11-19 16:57:06

Аян замд гарлаа би

“Хятадын хилээр аялах нь” томоохон арга хэмжээний ӨМ-ын баруун биеийн Алшаа, Баяннуур, Бугт, Хөххот чиглэлийн аялал 8-р сарын 4-ээс эхэлсэн юм. Хятадын Олон Улсын Радиогийн томилолтоор миний бие 18 хүн бүрэлдэхүүнтэй сурвалжлах багт гишүүнчлэн 8-р сарын 4-нд Бээжингээс нисэх онгоцоор Ниншягийн Хотон Үндэсний Өөртөө Засах Районы төв Иньчуань хотод хүрч, дахиад автобусаар 4 цаг гаруй явж, Алшаа аймгийн төв Баянхот хүрсэн юм.

Аян замд гарлаа би

“Хан Тэнгэрийн Алшаа” гэдэг дууг Хичнээн удаа сонсож байснаас өөрөө ч мэдэхээ больжээ, харин миний хамгийн сонсох дуртай нь Монгол улсын дуучин Сарантуяагийн дуулсан хуулбар болохоор энэ удаа гарч ирэхээс өмнө би энэхүү дууг өөрийн гар утсандаа буулгаж, бүтэн зам зуур сонсож, тэртээ холд зэрэглээтэх говь нутаг, замын хажуугаар урсан өнгөрөх торой мод, буд өвсний дунд салхи хайж алсыг ширтээ “Тэнгэрийн ботгонууд” нь ӨМ-ын зуун нутгийн цэл ногоон хөдөө талд өссөн надад хачин ондоо санагдсан юм. Ямар ч нэг юм их, том болоод хүний хараанд багтахгүй болохоороо аугаа сүрлэг мөртлөө эчнээ далд нууц санагддаг юм байна.

Аян замд гарлаа би

Өнгөрсөн арваад хоногт ажлын эгч Сарантуяа “Хятадын хилээр аялах нь” арга хэмжээнд оролцон, ӨМ-ын зүүн хэсгийн хил нутгаар аялж, бидэнд их олон сайхан мэдээлэл, өнгө шим бялхсан хөдөө талын зургийг харуулж байсан бол, өнөөдрөөс эхэлж би та бүхэндээ өөр нэгэн өвөрмөц нутгийн хүн байгалийн өнгө төрхийг танилцуулахыг зорьж байгаа юм.

Аян замд гарлаа би

Иньчуаниас Баянхот явах зам зуураа бид бас Баруун Шя улсын хааны бунхнаар өнгөрч, энэхүү нутагт вант гүрнээ байгуулан умардын тал нутагт эрэлхийлж байсан Даншян үндэсний түүх дурсгалтай танилцсан юм. Баянхотод хүрч очиход нэгэнт бүрий шингэж, бид шууд Алшаа дах цэргийн салбар тойргийн хүрээн дэх зочид бууралд буулаа. Ингээд бүрэн өдөржингөө аян зам хөөж, энэ нутгийн тухай, тэрчлэн энэхүү аяллынхаа тухай юу нэгийг бодож сэтгэж амжилгүй аян замын алжаалдаа хөтлөгдөн зүүдний ертөнцөөс “Хан Тэнгэрийн Алшаа”-г хайж төсөөлөхөөр шийдсэн билээ. Сэтгүүлч: Хүчитбаатар

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал