Лүн Хү Шань уулнаа

2014-11-19 15:52:21

Лүн Хү Шань уулнаа

4 сарын 21-ний өглөө Ин Тань хотын талбайд сэтгүүлчдийн аяллыг нээх ёслолын ажиллагаа болж, Жянши мужийн аялал жуулчлалын газрын орлогч дарга нээж үг хэлсэн бөгөөд албаны хүмүүс, радиогийн удирдлага тус тус аялал амжилттай болохыг ерөөлөө. Ёслол болдгоороо болж, бид ч "жинхэнэ утгаараа" аян замдаа гарсан юм.

Лүн Хү Шань уулнаа

"Лүн Хү Шань" гэсэн нэрийг монголчилбол луу, бар уул гэсэн үг ажээ. Домогт өгүүлснээр, 99 луу энэ газарт цугларч, уулсын байдал нь оцойж суугаа луу, барс мэт, хэнд ч дийлдэшгүй их сүр хүчээ үзүүлэн тулалдаж буй мэт харагдана гэж гардаг. Лүн Хү Шань уул 99 оргил 24 халил хадтай, тэдгээрийн дундуур мушгиран урсах Лүши гол уулсыг ороон урсдаг. Улаан зосон өнгөтэй уулс , ногоон ус домогт гардаг ид шидийг харуулах мэт. Хос тогоруу Жан Даолин их багшийг шавь нарынх нь хамт энэ ууланд дагуулан авчирч анхны бясалгал хийснээр уулын лус мэдэрч, луу барыг гаргаж ирсэн гэж домогт өгүүлдэг . Уул ус үзэсгэлэн төгөлдөр төдийгүй Бумбын шашны соёл түүнд шингэснээр Лүн Хү Шань уул Бумбын шашны нэрт уулсын тэргүүнд бичигдэх болсон байна. Бумбын шашин үүсэж хөгжөөд 1900 жилийг ардаа орхижээ. Одоогоор 63 дах үедээ орсон гэжээ.

Лүн Хү Шань уулнаа

Лүн Хү Шань уулсын хамгийн өндөр оргил нь 240 метр орчим, өндөр нам нь харьцангуй жигд тул ерөнхий байдал нь туйлын үзэсгэлэнтэй харагддаг. Өнгөрсөн зууны 80-аад оноос байгалийн үзэсгэлэнт бүсийн удирдах газрыг байгуулж, гадагшаа нээлттэй болгосноор, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж ирсэн байна. Өнөө дэлхийн байгалийн өвд албан ёсоор бүртгэгдсэн дэлхийн "данстай" уул болжээ. Нийт 220 га газрыг хамарсан аялал жуулчлалын 10-аад км урт зам байгуулсан байна.

Лүн Хү Шань уулнаа

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал