Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Эрлэгийн хот Фэндү

2014-11-26 15:41:06

Эрлэгийн хот гэж алдаршсан Фэндү хот Чүнчин хотоос 72 км зайд, Хөх мөрний доод сав газарт байрладаг юм. Энэ хотын иргэд эртнээс нааш Күнзийн сургаал, Бумбын шашин, Буддын шашныг нэгэн цогц болгон шүтэж ирсэн бөгөөд тэдний ахуй амьдрал, зан үйл туйлын өвөрмөц содон аж. Хань улсын үед амьдарч байсан хоёр эрхэм хүн энэ нутгийн Мин шань ууланд нямба бясалгал хийж, улмаар буян нүглийг дэнслэгч аршийн хутгийг олсон тухай домог яриа байдаг тул Мин шань уулыг Эрлэгийн хот гэж нэрлэх болжээ. Тан улсын алдарт шүлэгч Ли Бай “Алтан дэлхийд идтэн баатрыг шоолбоос, ариун сүнс чинь Фэндүгийн тамд унана” гэж шүлэглэн бичсэн нь Эрлэгийн хотыг хол ойрд алдаршуулсан гэдэг. 2003 онд улсаас онцгой шаардлагаар Хөх мөрний Гурван хавцлын усан санг 135 м хүртэл усаар дүүргэснээр Эрлэгийн хот тэр чигээрээ усан доор үлдсэн юм.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал