Одоогийн байршил:mongol.china.com > Аялал жуулчлал >

Тяньтань - Тэнгэрийн мандал

2014-12-02 16:43:41

Тяньтань буюу Тэнгэрийн мандал бол Хятадын хамгийн том тахилгын сүм билээ. Тэнгэрийн мандлыг Мин улсын Юн Лэ хааны дөрөвдүгээр он буюу 1406 оноос эхлэн 14 жилийн турш барьж байгуулсан түүхтэй. Мин, Чин хоёр гүрний хаад Тэнгэрийн мандалд төрийн тахилга үйлддэг байжээ.

Эртний Хятадын “Тэнгэр дугуй, газар хавтгай” гэсэн гүн ухааны дагуу мандлын өмнөх хэрмийг дөрвөлжин, хойд хэрмийг дугуй хэлбэртэй барьсан байна. Эзэн хаад өвлийн сар эхлэхэд Тэнгэрийн мандлын өмнө хэсэгт байрлах Хуаньчю мандалд тэнгэр тахидаг байв. Тэнгэрийн мандлын хойд хэсэгт байх Чинянь дянь дуган бол Тэнгэрийн мандлын хамгийн содон барилга юм.

Чандаган чулуугаар хүрээлсэн индэртэй, 38 метр өндөр, 30 метр голчтой энэ дуган гурван үет тулгууртай ба төв хэсгийн 4 тулгуур нь улирлыг, дунд үеийн 12 тулгуур нь сарыг, гадна талын 12 тулгуур нь цагийг төлөөлдөг аж. Тэнгэрийн мандлыг 1918 онд олон нийтэд нээлттэй Тэнгэрийн мандал цэцэрлэгт хүрээлэн болгосон юм.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал